Сайн байна уу, Намайг Эрхэмбаяр гэдэг.

Стратеги бол зөвхөн том компаниудын сэдэв биш. Өдөр бүр бизнес эрхлэгч, менежер бүрийн гаргаж буй жижиг шийдвэрүүдийн цаана ч стратеги байдаг гэдэгт итгэдэг.

Сүүлийн 12 гаруй жилийн хугацаанд би зочлох үйлчилгээ, хүнсний үйлдвэрлэл, франчайз бизнесүүдэд борлуулалт, маркетинг болон бизнес хөгжлийн чиглэлээр ажиллахдаа компани бүрийн нөхцөл байдал өөр өөр боловч асуудлын үндсэн шалтгаан нь ихэнхдээ ижил байдгийг харсан. Энэ асуудал нь хүмүүсээс бус харин систем, шийдвэр гаргалт, стратегийн тодорхой бус байдлаас эхэлдэг.

Энэ сайтаар дамжуулан би дэлхийн шилдэг компаниудын стратеги, бодит бизнесийн кейсүүд, зах зээлийн өөрчлөлт болон удирдлагын шийдвэрүүдийг судалж, өөрийн өнцгөөс тайлбарлан хуваалцaна. Стратеги бол төгс хариулт олох тухай биш. Илүү зөв шийдвэр гаргах сэтгэлгээг хөгжүүлэх тухай юм.

Стратегийн сэтгэлгээ
Бизнесийн бодит кэйсүүд
Тасралтгүй суралцах

Шинэ нийтлэл цаг алдалгүй унших

Стратеги, бизнесийн кейс, салбарын өрсөлдөөний нийтлэлийг мэйлээр тогтмол хүлээн аваарай.
Зөвхөн үнэ цэнтэй мэдээлэл илгээнэ ✨
error: Контент хамгаалагдсан