Бизнес өсөх тусам шинэ бүтээгдэхүүн, суваг, технологи нэмэх нь өсөлтийн зөв зам мэт харагддаг. Гэвч шинэчлэл бүхэн үнэ цэн бүтээдэггүй. Заримдаа уг өсөлтүүд нь бизнесийг өөрийнх нь үндсэн давуу тал, хэрэглэгчдийн анх сонгосон мөн чанараас аажмаар холдуулдаг. Starbucks-н сүүлийн жилүүдийн сорилт үүнийг сонирхолтойгоор харуулна.
Хураангуй
Өсөлт үргэлж үнэ цэн бүтээдэггүй.
Шинэ бүтээгдэхүүн, суваг, технологи нэмэгдэх тусам Starbucks-н үйл ажиллагаа төвөгтэй болж, үндсэн үнэ цэн нь бүдгэрсэн.
Стратеги заримдаа нэмэх биш, хасах тухай байдаг.
Starbucks менюгээ цөөлж кофе, бариста, coffeehouse гэсэн үндсэн зүйлдээ дахин төвлөрөв.
Хэрэглэгчийн туршлага ажилтнаас эхэлдэг.
Starbucks зардлаа танахын оронд салбарын ажиллах хүчинд хөрөнгө оруулж, баристаг стратегийнхаа төвд буцаан тавьсан.
Шинэ давуу тал хайхаасаа өмнө байгаа давуу талаа хамгаал.
“Back to Starbucks” стратеги цоо шинэ Starbucks-г бүтээх тухай биш, харин өөрийг нь амжилтад хүргэсэн давуу талаа дахин стратегийн төвд авчрах тухай байв.







